The League аппликейшн нууцлалын бодлого агуулга

Ерөнхий мэдээ, мэдээлэл цуглуулах:


"The League аппликейшн" аппликейшнд хэрэглэгчид нэвтрэх болон бүртгүүлэх шаардлагагүй. Аппликейшн  зөвхөн хэрэглэгчийн байршлын мэдээллийг авна.

Байршлын мэдээлэл:


"The League аппликейшн"-г ашигласнаар та төхөөрөмж дээрх байршлын тохиргоог идэвхжүүлэхийг зөвшөөрнө. Бид зөвхөн аппликейшныг ашиглаж байх үед таны байршлын өгөгдөлд хандах бөгөөд, энэ мэдээллийг таны газарзүйн байршилд тулгуурлан санал өгөх сонголтыг тохируулахад ашиглана.

Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх:


"The League аппликейшн" нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, арилжаалах, шилжүүлэхгүй. Байршлын өгөгдлийг зөвхөн аппликейшн дотор ашиглана.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах


"The League аппликейшн" нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Байршлын мэдээллээ бусдад алдсанаас үүдэлтэй  аливаа хор, хохирлыг "Duiz" хариуцахгүй болно. 

Хэрэглэгч мэдээллээ удирдах


Хэрэглэгч өөрийн төхөөрөмжийн байршлын тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.

Нууцлалын бодлогын шинэчлэл


"The League аппликейшн" нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр "Duiz" мобайл аппликейшн болон сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.

@The League Application 2023